Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт хийснээр эрсдэлээс сэргийлнэ

Barimt.mn
2025/11/04

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. 

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 115 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. 10 дугаар сард Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 22700 дуудлага иржээ. Тус төвийнхөн угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг. Үүнээс 1600 дуудлагад хяналтын ажилтан газар дээр нь очиж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Бид НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран харьцуулсан судалгаа хийж байгаа. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 3-4 хэм хүйтэн, хур тунадас 2-3 мм бага байна. Агаарын бохирдол өнгөрсөн оныхтой харьцуулахад 2-15 хувиар бага. Тэр дундаа тоос тоосонцор 10 хувиар бага байна. Хүхрийн хий болон угаарын хийн ялгаралт өнгөрсөн онтой харьцуулахад 20-25 хувиар бага байна. Цас ороод хүйтрээд эхлэхээр агаарын бохирдол ямар байхыг мөн бид судлаад мэдээлэх болно. 45 мянган ухаалаг мэдрэгчийг айлуудад суурилуулж нэгдсэн системд холбоно. Оноос өмнө 172 мянган айлаа холбоно” гэлээ.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дэлгэцийн оператор Э.Цогболд “11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар 400 гаруй дуудлага ирсэн. Үүнээс засварын дуудлага 16 иржээ. Бид ханан пийшин, нам даралтын зуухыг хөөлөх үйлчилгээ үзүүлдэг. Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй. Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлдэг. Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг. Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй. Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөе. Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа больтол нь агаар сэлгэхийг зөвлөе” гэлээ.

Ц.Ариунсувд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28