Энэ жил элсэлтийн шалгалтыг 43318 хүүхэд өгснөөс 172 суралцагч дээд оноо буюу 800 оноо авчээ

Barimt.mn
2025/06/24

Элсэлтийн шалгалт 6-р сарын 18-21-нд болж өндөрлөлөө. Энэ жил элсэлтийн шалгалтыг 43318 хүүхэд өгснөөс 172 суралцагч дээд оноо буюу 800 оноо авчээ. 

Дорнод аймгийн ерөнхий боловсролын “Долоодой” сургуулийн 12-р ангийн сурагч Э.Төрбилэг элсэлтийн шалгалтын математикийн хичээлээр 800 оноо авчээ. Тэрбээр тавдугаар ангиасаа тус сургуулийн математикийн багш Ц.Алдармаагийн удирдлага дор бэлтгэгдсэн бөгөөд сайн багш, шавь хоёр бариандаа ийн амжилттай оржээ. Ц.Алдармаа багшийн тоочин шавь нар өмнөх жилүүдэд ч элсэлтийн шалгалтаас 800 оноо авч байсан юм. Энэ жил математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн сурагчдын 52 хувь нь 500 оноо буюу их, дээд сургуульд элсэх болзол хангасан бол 38 сурагч 800 оноо авчээ. Сурагч Э.Төрбилэг элсэлтийн шалгалтдаа математикаар 800 оноо, IELТS-ын 7.5 буюу дүйцүүлбэл 800, Америкийн их, дээд сургуульд элсэх уралдаанд шалгалт болох SAT буюу математик, англи хэлний хосолсон шалгалтыг мөн  амжилттай өгч, Монголтой дүйцүүлбэл 800 оноо авсан гэж Дорнод аймгийн Боловсролын газраас Э.Төрбилэгт баяр хүргэсэн байна.

2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН 800 ОНООТНУУД: 

Хөвсгөл аймагт Нийгэм судлал судлагдахуунаар "Ирээдүй 21-р зуун" сургуулийн 12Б ангийн сурагч Б.Даваадулам 800 онооны эзэн боллоо. Бэлтгэсэн багш М.Оюундалай

 Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын "Номундалай" сургуулийн тэргүүлэх зэрэгтэй багш Д.Болормаагийн бэлтгэсэн шавь 12Б ангийн сурагч Ц.Гүнсэлмаа 800 оноо 

 Баянхонгор аймгийн "Номундалай" сургуулийн тэргүүлэх зэрэгтэй Б.Бямбачимэгийн бэлтгэсэн шавь 12Ж ангийн сурагч Э.Долгормаа 800 оноо авч, нэг сургуулиас монгол хэлний шалгалтаар хос 800 оноотон шалгарчээ.  Баянхонгор аймгийн Номундалай сургуулийн 12Б ангийн сурагч Ц.Гүнсэлмаа Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авчээ. Бэлтгэсэн багш Б.Сансар  Баянхонгор аймгийн "Гэгээн сумади" сургуулийн 12А ангийн сурагч Д.Анударь Нийгэм судлалын хичээлээр 800 оноо авчээ. Бэлтгэсэн багш Г.Даваасүрэн  Хэнтий аймагт Монгол хэлний хичээлээр 343 шалгуулагч шалгагдсанаас: 

  • Батноров сумын ерөнхий боловсролын сургуулийн 12А ангийн сурагч Ариунбаатарын Ариунзаяа, Бэлтгэсэн багш Э.Урансайхан
  • Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Номундарь, Бэлтгэсэн багш Д.Ганцэцэг
  • Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12Е ангийн сурагч А.Мөнхжин нар 800 оноо авлаа. Бэлтгэсэн багш Д.Ганцэцэг 

 Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн 12А ангийн сурагч Н.Наранзаяа "Нийгэм Судлалын хичээлээр 800 оноо авлаа.  

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын дунд сургуулийн сурагч Р.Аймөлдир Монгол хэлний хичээлээр аймагтаа анхны 800 оноо авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28