"Элсэлтийн шалгалтад 7 шалгуулагч гар утастай орсон учир оноог тэглэсэн"

Barimt.mn
2025/06/26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан даваа гарагт болж, хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцлээ. Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг Ерөнхий сайдаас асуув. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Та бидний сандал суудал ярьж байх хооронд элсэлтийн шалгалт болоод өнгөрлөө. Элсэлтийн шалгалтад 42 мянган суралцагч шалгуулсан. Шалгалт нэлээн хуудуутай болсон. Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэл авсан уу? П.Наранбаяр энэ талаар өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдээллийг олон удаа өгсөн. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Асуудал гаргасан Боловсролын сайдад яаралтай арга хэмжээ авч, огцруулах хэрэгтэй гэж Монголын мянга мянган багш нар шаардаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар, Элсэлтийн шалгалтыг 43318 хүүхэд өгсөн. Шалгуулагчдын 50-60 хувь нь тэнцсэн нь улсын олон жилийн дундажтай ойролцоо үр дүн гарсан. Шалгалтыг үндэсний хэмжээнд 50 төвд зохион байгуулсан. Тест задарсан асуудал байхгүй. Долоон шалгуулагч гар утастай ороод хураалгаж, шалгалтын оноогоо тэглүүлсэн зөрчил гарсныг эс тооцвол үндсэндээ зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтарч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Шууд цацалтыг шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа тусгайлан зассан байрнаас шалгуулагчийн анхны оноог мэдээлсэн. Энэ бүх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ил тод ард түмэнд хүргэсэн. Хэвтээ харилцаанд алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох нь зөв гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28