МИАТ шинэ агаарын хөлгөө "Ирвэс" хэмээн нэрлэжээ

Barimt.mn
2025/07/30

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Канад улсын Bombardier үйлдвэрийн CRJ-700 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар ахин нэгийг нэмж авлаа. Энэхүү агаарын хөлөг нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос нийт 12265 км агаарын замыг туулж өнөөдөр /2025.07.30/ Монгол Улсад ирлээ.

МИАТ ТӨХК 2024 онд авсан “Мазаалай” нэршилтэй CRJ-700 агаарын хөлгөөр ӨМӨЗО-ны Хөх хот болон орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байгаа юм. Харин шинэ агаарын хөлгөө “Ирвэс” хэмээн нэрлэсэн бөгөөд мөн адил ойрын зайн нислэг үйлдэнэ.

Bombardier CRJ-700 агаарын хөлөг нь нэг цагт дунджаар 1.5тн түлш зарцуулдаг бөгөөд 1 суудалд зарцуулагдах түлшний хэмжээ 21.4л. Бүхээгийн хувьд хөлийн зай том, суудал өргөн, дээд талын тээш хадгалах зайн багтаамжийг нэмэгдүүлсэн зэрэг давуу талтай. Мөн дэвшилтэт аэродинамик бүтэц болон орчин үеийн GE CF34 хүчирхэг турбофан хөдөлгүүрээр тоноглогдсон нь хөөрөлтийн үед 61,3kN хүртэл хүчийг гаргадаг байна. Газарзүйн нийцлээс гадна нислэгийн алслалт, түлш зарцуулалт, хүлэмжийн хийн ялгарал багатай учраас МИАТ ТӨХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогод нийцэж буйгаараа онцлог юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28