Пусаны боомтыг Монгол Улс руу нээх ажлыг албан ёсоор эхлүүллээ

Barimt.mn
Өчигдөр

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суух Консул Ц.Жадамбаа Пусан Боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын Дэд Дарга, Олон улс хариуцсан хэлтэсийн дарга Гү Жа Рим болон Олон улсын ложистикийн тасгийн дарга Сол Ин Хэ нартай албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын эхэнд Пусан боомтын стратегийн ач холбогдлыг онцолж, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж стратегийн түншлэлт орон болсон төдийгүй энэ онд хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцлов. Тэрээр сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг дурдаад өнөөдрийг хүртэл албан ёсоор Инчон Олон улсын боомтоор Монгол улс руу чиглэсэн ачаа, тээвэр явж ирсэн.

Цаашид өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг үндэслэн хоёр дахь гарц болох Пусаны боомтыг нээх нь нэн хэрэгцээтэй байгаа талаар дурдав. Пусан Боомтын Удирдах газрын захирал Сун Сан Гын дээрх саналыг нааштайгаар хүлээн авч гаргасан саналыг дэмжиж бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр цаашид Пусаны боомтыг албан ёсоор эхлүүлэхэд Пусаны боомтын захиргаатай Монгол Улсын холбогдох байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах замаар эхлүүлэх талаар дурдлаа. Пусаны боомт албан ёсоор нээгдсэнээр Монгол улсын хувьд БНСУ болон Монгол улсаас ачаа тээвэрлэхээс гадна Монгол улс руу чиглэсэн Америк, Европ гээд бүхий л далайд гарцтай орны ачаа тээвэр хамгийн хямд, хурдан шуурхай тээвэрлэгдэх нөхцөл бүрдэхийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд энэхүү уулзалт нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, Пусан боомтоор дамжуулан Монгол Улсыг олон улсын тээвэрлэлтийн сүлжээнд холбох чухал эхлэл боллоо хэмээн онцолж, богино хугацаанд талууд хариуцсан ажлаа гүйцэтгэж, эхний ачаа хоёр талд тээвэрлэгдэх билиг дэмбэрэлтэй өдөр дахин баяр хөөртэй уулзахын ерөөл тавин уулзалт өндөрлөлөө.

Пусаны боомт нь 1876 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Пусан боомт нь Дэлхийд дамжин тээвэрлэлтээр эхний 2-т, чингэлэг эргэлтээрээ 6-д жагсдаг, 150 гаруй улсын 500 боомттой холбогддог, жилд 400 сая тоннын ачаа эргэлттэй, Зүүн хойд Азийн тээвэр ложистикийн стратегийн төв боомт юм. Тус боомтыг удирддаг Пусан Боомтын Удирдах газар нь 2004 онд байгуулагдсан ба Пусан, Гамчон, Дадэпү, Шинэ Пусан зэрэг боомтуудыг хариуцдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 3 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 4 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18