DJ SODA: Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж чадахгүй

Barimt.mn
2025/03/11

Электрон хөгжмийн Азийн хатан хаан, дэлхийн инфлүнсэр DJ SODA 2025 оны 03-р сарын 15 нд Аса Аренад монгол үзэгч фэнүүддээ шоу тоглолтоо хүргэх гэж байна. Түүний ярилцлагыг хүргэж байна.

– Та хэдийнээс хойш DJ хийж, загвар өмсөж эхэлсэн бэ? Цаашдаа таны зүгээс ямар шинэ зүйл хүлээж болох вэ?

-Үнэндээ би DJ хийх болон загварын ертөнцөд орсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. DJ-ээр ойролцоогоор 12 жил, загвар өмсөгчөөр 14 жил ажиллаж байна. Ер нь би өөрийгөө шинэ сорилтуудад үргэлж турших дуртай, энэ нь ч надад маш сонирхолтой байдаг. Өдөр бүр л хичээж ажиллаж байна.

-Таны хувьд хамгийн сайхан болон хамгийн сэтгэл дундуур болсон тоглолт юу байсан бэ?

-Тоглолтын хамгийн гайхалтай зүйл нь үзэгчид миний дуулсан дууг даган дуулж, хөгжмийг сэтгэлээрээ мэдэрч байгаа нь гоё санагддаг. Нэг тоглолт дээр фэн охид маань яг миний бүжгийн хэв маягаар хамт бүжиглэсэн тэр тоглолтыг би мартдаггүй, надад маш гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Харин хамгийн таагүй нэг жишээ гэвэл согтуу хүн тайзан дээр гарч ирээд тоглолтыг минь үймүүлэхийг хүссэн явдал байв. Түүнээс гадна би тайзан дээр тоглож байхдаа хэн нэгний шидсэн чулуунд оногдож, нүүрэндээ гэмтэл авч байсан.

-Хэрвээ та сонголт хийх шаардлагатай бол, ямар мэргэжлээр ажиллах вэ? DJ эсвэл өөр нэг зүйл?

-Би DJ мэргэжлээ маш их хайрладаг. Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж ч чадахгүй, тиймээс хэрвээ дахин сонголт хийх шаардлагатай бол, би яах аргагүй л DJг сонгоно. Хэрвээ үнэхээр DJ болохгүй байсан бол, би дуу хөгжмийн салбарт ажиллах байсан болов уу. Тийм ээ би итгэлтэй байна.

-Та сонсох дуртай 3 дуугаа нэрлэвэл?

-Rooseveltийн “Strangers”, HVME-ийн “Goosebumps”, мөн Bad Bunny & Jhay Cortez-ийн “DAKITI” дуунуудыг би сонсох дуртай.

-Таныг Азийн хатан хаан №1 DJ, эсвэл дэлхийн шилдэг эмэгтэй DJ нарын нэг гэж дуудах үед ямар мэдрэмж төрдөг вэ?

-Миний хөгжмийг хайрлаж, дэмждэг фенүүд болон сонсогчдодоо би үнэхээр талархаж явдаг. Миний хөгжим, бүтээлүүдийг хүлээж байдаг маш олон үнэнч фэнүүд бий, эсрэгээрээ бас сонсох дургүй хүмүүс ч байгаа байх. Тиймээс би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөө харуулж, хөгжмөөрөө болон бусад контентоороо дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж байна. Зогсолтгүй хөдөлмөрлөх гэсэн үг л дээ.

-2025 онд таны ажлын төлөвлөгөө болон DJ SODAгийн хувьд “дараагийн алхам” юу вэ?

-Би 2025 онд өөртөө шинэ сорилтуудыг тавьж, өндөр чанартай олон сайхан уран бүтээл гаргахад бүрэн бэлэн байна. Та бүхэн энэ жил ч гэсэн намайг анхааралтай ажиглаж, дэмжиж байгаарай! Та бүхний үзүүлж буй асар их хайр, дэмжлэгт маш их талархаж байна.

Та бүхэнд намайг олж харан, дагах боломжтой бүх сошиал медиа хаягуудаа доор жагсаалаа.

Instagram: @deejaysoda

Facebook: djsodaofficial

Twitter (X): @dj_soda_

TikTok: @deejaysoda

YouTube: djsodaofficialtv

Намайг үргэлж дэмждэг та бүхэнд маш их баярлалаа!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28