МЭДЭГДЭЛ

Barimt.mn
2025/01/20

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Олон улсын агаарын тээврийн холбоо / IATA/-ны гишүүн бөгөөд тус холбоо болон Европын холбооны нисэхийн аюулгүй байдлын агентлаг /EASA/ , АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/ -ны гэрчилгээжилтийн шаардлагын дагуу агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг. Тухайлбал агаарын хөлөг бүр A, C, D ангиллын үйлчилгээнд орж, нислэг үйлдэх эрхээ авдаг.

МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж буй BOEING 787-9 Dreamliner агаарын хөлөг нь 2019 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн бөгөөд АНУ-ын “General Electric” компанийн “GenX” хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүр нь дунджаар 2500 хөөрөлт, буулт үйлдсэний дараа хуваарьт засварт ордог. МИАТ компани 787-9 төрлийн 2 агаарын хөлөгтэй бөгөөд нэг агаарын хөлөгт уг хуваарьт засвар хийгдсэн, харин хоёр дахь агаарын хөлөг маань 2025 оны 1-р сарын 16-ны өдөр нийт 2581 удаагийн хөөрөлт үйлдэж, 9725 цаг явсанаар үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу энэхүү хуваарьт техник үйлчилгээнд орж байгаа болно.

Тиймээс нэр бүхий хүмүүс үнэн бодитой мэдээлэлд тулгуурлалгүйгээр цахим орчинд нисэхийн аюулгүй ажиллагаа, төлөвлөгөөт техник үйлчилгээний ажлыг мушгин гуйвуулж, компанийн бизнесийн нэр хүндэд халдаж байгаа нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нэр хүндийг дотоод болон гадаадад унагах эрсдэлтэйн дээр хамт олны хүчин зүтгэлийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд цаашид олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээхийг хүсье!

МИАТ ТӨХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28