Уул уурхайн салбарт хамгийн эрэлттэй байх 10 топ ажлын байрыг нэрлэлээ

Barimt.mn
2025/02/18

Эдийн засгийн тулгуур салбарын ажиллах хүчний судалгааг Монголын уул уурхай үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн захиалгаар “Монголиа Талент Нетворк” ХХК хийжээ. Тус судалгааны үр дүнг Уул уурхай, эрчим хүчний сэтгүүлчдэд танилцууллаа. Салбарын хэмжээнд шинэ тутам анх удаагаа боловсруулсан уг судалгаагаар Монголын уул уурхайн салбарын ажиллах хүчний эрэлт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ур чадварын дутагдлыг илрүүлэх, салбарын сургалтын хэрэгцээг тодорхойлжээ.

Тоон судалгаанд уул уурхайн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй МУУҮА-ийн гишүүн 26 компани оролцсон бол чанарын судалгаанд ТОП 4 аж ахуйн нэгж, 3 их сургуулийг хамруулж, үр дүнг боловсруулсан байна. Уул уурхайн салбарт ирэх 10 жилд хамгийн эрэлттэй байх топ 10 ажлын байрыг нэрлэлээ.

Уг жагсаалтыг Дампын оператор тэргүүлж, Тоног төхөөрөмжийн засварчин, Хүнд машин механизмын оператор, Механик инженер, Экскаваторын машинч, Бульдозерын оператор, Цахилгааны инженер, Ил уурхайн инженер, Санхүүгийн ажилтан, Өрмийн оператор удааллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28