“Скай хайпермаркет” ХХК Имарт ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарав

Barimt.mn
2024/11/16

"Скай хайпермаркет” ХХК Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарч амжилтаа дахин бататгалаа.

2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдсэн бол энэ удаа 24 -р байранд эрэмбэлэгдэн жил бүр тогтмол амжилтаа ахиулан ажиллаж байна.

"ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг.

Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 24 -рт эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан 5 үзүүлэлтийг товч дурдъя.

• Борлуулалтын орлогын эрэмбээр 36

• Татварын орлогын эрэмбээр 47

• Даатгуулагчийн тооны эрэмбээр 13

• Ашгийн хэмжээний эрэмбээр 57

• Хөрөнгийн эрэмбээр 32

Имартын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Улаанбаатар хотод дөрвөн салбар дэлгүүрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Тун удахгүй тавдугаар салбар дэлгүүрийн үүд хаалгаа нээлтээ хийх гэж байна. Хэрэглэгч болон үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүндэтгэлийг хүлээж, итгэлийг дааж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, цаашдаа илүү амжилтыг хамтдаа бүтээлцэх Имартын хамт олонд амжилтыг хүсэн ерөөе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28