2025 он тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно

Barimt.mn
2024/12/06

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ.

Зөвлөлдөх уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагууд болох Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар,  тэдгээрийн 9 дүүрэг, 21 аймаг дахь газар хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт болон салбарын бусад байгууллагын 180 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар салбарын бодлогын шинэчлэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан асуудлууд, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох, зөвлөлдөх, аймаг дүүргийн салбарын хүрээнд 2023 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах юм.

Мөн бодлогын шинжилгээний зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон Гэр бүл, хүн амын хөгжлийн талаарх бодлого, анхаарах асуудлууд, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлууд болон Нийгмийн даатгал хуримтлалын сангийн үйл, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаснаас гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хариуцан хэрэгжүүлэх 57 зорилт байна.

Салбарын хүрээнд чиглэл бүрээр тогтолцооны шинэчлэлийг хийж бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах, хүн амд үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээг гэр бүл, их өгөгдөлд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ бид салбарын хэмжээнд үзүүлж байгаа үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарна. Ирэх 2025 он манай салбарын хувьд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно гэдгийг сайд онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28