Дэлхийн хүүхдийн өдрийн мэнд хүргэе

Barimt.mn
2024/11/20

1989 оны Арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцыг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу 2017 оноос эхлэн энэ өдрийг ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР болгон тэмдэглэж байна.

Монгол Улс хүүхдийг эсэн мэнд амьдрах , хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн 4 эрх, хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг бүхий л асуудалд чухлаар авч үздэг байх Хүүхдийн эрхийн конвенцыг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн эхний арваад орны 1 болж,  1990 онд нэгдсэн.

Манай улсын нийт хүн амын 37.1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Монгол Улсын Их Хурал,  Засгийн газраас хүүхдийн эрхийг хангах чиглэлд анхаарч ажилласнаар ахиц, дэвшлүүд гарч байна.  2023 онд Боловсролын багц хууль, 2024 онд ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ шинэчлэн баталж, хүүхдийн сурч боловсрох,  хамгаалуулах үндсэн эрхийг хангах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоод байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилго нь  "хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино."

ХҮҮХДИЙН ДЭЭД ЭРХ, АШГИЙГ ХҮНДЭТГЭЖ, САЙН САЙХАН БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ БҮХ НИЙТИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХЯНАЛТ ДЭЭР СУУРИЛНА.

Манай улсад 6-17 насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хүртээмж хангалгүй, энэ насны нийт хүүхдийн 20 орчим хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Цаашдаа хүүхдийн хөгжих эрхийг хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлнэ.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28