Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад Сайд Л.Энх-Амгалан үндсэн илтгэгчээр оролцов

Barimt.mn
2024/11/18

 “Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт “Хүн төрөлхтний төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” уриан дор боллоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон уг дээд хэмжээний чуулга уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үндсэн илтгэгчээр оролцсон юм. Тэрээр Монгол Улсын нийгмийн хамгаалал, тэтгэвэр, баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал болон уг салбаруудад Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын томоохон шинэчлэл, бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулав.

 “Ази, Номхон далайн хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааны байгууллага (Asia-Pacific Investors Cooperation, APIC)” нь Засгийн газрын тусгай сангууд, хувийн тэтгэврийн сан, Баялгийн сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан стратегийн байгууллага юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр байгууллага Ази тивд байхгүй бөгөөд энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.

Уулзалтын үеэр дэлхийн хөрөнгийн удирдлага хариуцагчдын хамтын ажиллагааг сайжруулах замаар хөрөнгө хуваарилалт, тэтгэврийн сан, хуримтлалын сан, нийгмийн хамгаалал болон Үндэсний баялгийн сангуудын үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах шийдлүүдэд чиглүүлэх, хамтран ажиллах талаар 2 өдрийн турш хэлэлцсэн.

 “Дэлхийн тэтгэвэр, Нийгмийн хамгаалал, Баялгийн сан” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт нь цар тахлын дараа болж буй хөрөнгийн удирдлагын чиглэлээр дэлхийн тэргүүлэх хамтын ажиллагааны байгууллагууд болон тэтгэвэр, нийгмийн хамгааллын салбарын анхны уулзалт гэдгээрээ онцлог ажээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28