Гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

Barimt.mn
Өчигдөр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогод үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах ажлын хэсгүүдийг байгуулан, ажиллуулж байна.

Өнөөдөр /2024.09.04/ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гэр бүлийн салбарын бодлогын шинжилгээний ажлын хэсгийн гишүүдтэй уулзлаа.

Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж. Монгол Улсад 2023 оны байдлаар нийт 983.5 мянган өрх байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлд суурилсан хөгжлийн болон нийгмийн хамгааллыг хөгжүүлэхээр тусгасан.

Төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, гэр бүлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээний агуулга, хэлбэрийг шинэчлэх шаардлагатай гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцолж байна. Цаашдаа салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулах, өсвөр наснаас нь эхлэн гэр бүлийн боловсролыг олгож, эрүүл, тогтвортой харилцааг чухалчлах, сэтгэлзүйн зөвлөгөөг танхим, цахим аль ч хэлбэрээр өгдөг байх зохицуулалт хийнэ.

Нийгэмдээ эрүүл, тогтвортой гэр бүлийг бий болгох нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хууль зэрэг бүхий л салбарын асуудал тул яамд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах чиглэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28