Нийгмийн хамгаалалд нэг ч хүүхдийг орхигдуулахгүй хамруулахыг уриалав

Barimt.mn
2024/09/13

Непал Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн урилгаар Балба Улсын Катманду хотод болж буй “Хүний капиталын хөгжилд хөрөнгө оруулах-тэсвэртэй, оролцоог хангасан нийгмийн хамгаалал” сэдэвт олон улсын хуралд Хүүхдийн мөнгөний хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.

НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан тус хурал "Монгол Улсын хүүхдийн мөнгөн тэтгэмж" нь сайн туршлага болохыг онцлов.

Монгол Улсын хүүхдийн мөнгөн тэтгэмж, бодлогын талаарх илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын газрын дарга А.Хишигбаяр цахимаар тавилаа.

Нийгмийн халамжийн үйлчилгээний 12 хөтөлбөрийн 1 нь хүүхдийн мөнгөн тэтгэмж бөгөөд Монгол Улсын нийт 1.3 сая хүүхдэд сар бүр 100.0 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа, тус хөтөлбөр хүүхдийн ядуурлыг бууруулж, эмзэг бүлгийн гэр бүлүүдийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар санал солилцлоо.

Энэхүү хурлаар хүний хөгжлийг дэмжихэд хүүхдэд, ялангуяа хүүхдийн бага насанд хөрөнгө оруулах нь ядуурлаас сэргийлэх, бууруулахад хамгийн үр дүн үзүүлж байгааг онцолсон.

Нийгмийн хамгаалалд хамрагдах нь хүүхдийн нийтлэг эрх бөгөөд хүүхэд бүр энэ эрхийг эдэлж хамгаалагдах ёстой, мөн нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх зарчим баримтлахыг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 6 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 7 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18