Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих төслийг Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа

Barimt.mn
2024/09/18

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкег хүлээн авч уулзлаа.

Манай улс тус байгууллагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 оноос хамтран ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлийн улмаас нийгмээс тусгаарлагдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон хүн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хэрэгжүүлсэн төслийн үр дүнд орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, нийгэмд ч эерэг хандлагууд бий болсон юм.

Төслийн хоёрдугаар үе шатыг 2020-2024 онд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, ажиллаж амьдрах орчныг сайжруулах чиглэлд ч үр дүнгээ өгөөд байна.

Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх зүйн орчныг сайжруулж, шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль”-ийг батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд ЖАЙКА байгууллатай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Их өгөгдөлд суурилсан цахим шилжилтийг хийхийг зорьж байгаа бөгөөд энэ чиглэлээр ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал тавилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28