Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжлэг үзүүлнэ

Barimt.mn
2024/08/22

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүүхдийн сангийн зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Жүүн Кунуги болон Монгол улс дахь суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сайд, хатагтай Жүүн Кунугид шинээр бүсийн захирлын албан тушаалд томилогдсонд баяр хүргээд Монгол улс дахь гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

2024 оны 1 дүгээр сард батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх талаар хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн. Тухайлбал, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар сум, хороонд 927 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан шинээр ажиллуулна. Нийгмийн ажилтныг сургах, мэргэшүүлэх урт хугацааны цогц хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллана.

НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдэд чиглэсэн нийгмийн хамгааллын их өгөгдөл, хүүхэд хамгааллын үйлчилгээний нэгдсэн цахим платформ бий болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс 57 улс ашигладаг хүүхэд хамгааллын үйлчилгээний Primero платформ ашиглахыг санал болгож буй юм. Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэгдсэн сан бий болсноор хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэхэд том ахиц гарна гэдгийг тэд онцолж байлаа.
Мөн Засгийн газар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгож байгаа нь хүүхдийг хөгжүүлэх, амьжиргааг дэмжих том хөшүүрэг болж байгааг НҮБ-ийн Хүүхдийн сангаас сайшаан талархал илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28