Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулна

Barimt.mn
2024/08/23

Өнөөдрийн байдлаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр манай улсын 4.400 гаруй иргэн ажиллаж амьдардаг бол тус улсын 1800 орчим иргэн манай улсад албан ёсоор оршин сууж байна.

Харин тус улсад албан бусаар 52-55 мянга орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий.

2004-2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад нийт 37.323 монгол иргэнийг ажиллах хүчнээр илгээжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Воныг өнөөдөр хүлээн авч уулзах үеэр хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх нь аль аль талдаа хэрэгцээ шаардлагатай байгаа талаар онцлон ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн үндсэн 4 бодлогын нэг нь ХҮНИЙ ХӨГЖИЛ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын баталгааг ханган ирэх 4 жилд хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлахаар бид зорьж байна. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2 хувь нь хуримтлалын нэгдсэн данс руу шилжих тогтолцоо руу мөн шилжсэн талаар салбарын сайд танилцуулав.

Тэрээр Монгол Улсын Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай 2004 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүчинтэй хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан шинэчлэн байгуулах, манай улсын ажилчдын ур чадварыг гэрчилгээжүүлж, баталгаажуулдаг, богино хугацааны сургалтад хамруулах талаар хүсэлт тавилаа.

Элчин сайд Чой Жин Воны зүгээс Монгол Улсын Засгийн газраас хүний хөгжлийг чухалчилж, гэр бүлд онцгойлон анхаарал хандуулж байгаад талархан хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулах нь чухал хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

Манай улсад олгогддог хөдөлмөрийн квотыг бүрэн ашиглах, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхаарч хамтран ажиллах талаар ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28