Хүүхэд хамгааллын бодлогыг салбар бүрд хэрэгжүүлнэ

Barimt.mn
2024/08/14

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /2024.08.13/ Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь 1996 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Тус зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгуулллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөлж өгөх чиг үүрэгтэй.

Хүүхэд хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалах нь дан ганц зөвлөл, яамны хэрэгжүүлэх ажил биш. Салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлоготой байж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатай байна гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцолоо.

Зохиолч Д.Нацагдоржоор удирдуулсан “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй хөдөлгөөн 1925 онд байгуулагдсан нь Монгол Улсын хүүхдийн байгууллагын үүсэл болсон.

Ирэх 2025 онд 100 жилтэйгээ золгох уг баярыг ёслолын төдий тэмдэглэх биш, хүүхэд хамгааллын бодлогоо сайжруулж, хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх зорилт дэвшүүлж байна.

Мөн эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй ажилладаг нийгмийн ажилтан, болон бусад хүний нөөцийг тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангах замаар чадавхжуулж, мэдлэг, чадвар, ёс зүйг нэмэгдүүлнэ.

Хүүхэд хамгааллын төсвийн зардлыг ил тод болгож, мэдээллийн нэгдсэн сан, салбарын статистикээ нэгтгэж, ил тод болгох үүрэг чиглэлийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28