Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хуралдлаа

Barimt.mn
2024/04/28

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дэд дарга Х.Булгантуяа Дархан-Уул аймагт ажиллав.

2024 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн төлөвлөгөөнд орон нутагт Дорнод, Ховд, Хэнтий, Дундговь, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул зэрэг аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ батлагдсан юм.
Зөвлөлийн дэд дарга, гишүүд Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн хуралд оролцож, үйл ажиллагаатай нь танилцлаа. Салбар зөвлөлийн хуралдаанаар 2023 оны тайланг хэлэлцэж, 2024 оны төлөвлөгөөний төслийг танилцуулав. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийг тэргүүлдэг бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн зөвлөлөө шинэчлэн баталсан байна.
Салбар зөвлөлийн хуралдааны үеэр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдээс гамшгийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төлөвлөгөө гаргах, төрийн бус байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллах, НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн зүйл заалтыг төлөвлөгөөндөө тусгах, орчны хүртээмжийг сайжруулж замын дуут дохиог нэмэгдүүлэх, сонсголын бэрхшээлтэй гэр бүлийн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээг бий болгох, аймагтаа мэргэжлийн дохионы хэлмэрч, орчуулагчтай болох зэрэг ажил хэрэгч санал хүсэлтийг илэрхийлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28