ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд "Мак Евро блок"-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Barimt.mn
2024/03/20

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд “Монголын Алт” ХХК-ийн “Евроблок” үйлдвэрийн үйл ажиллагаа, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл болон үйлдвэрлэлийн орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх үйл ажиллагааг зохион байгуулж байгаатай газар дээр нь танилцлаа.

Тус үйлдвэр 2015 онд ашиглалтад орсон ба нийт 249 ажилтантай, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай ба нэг ээлжинд 60-70 хүн ажилладаг. Европын 10 төрлийн стандартын шаардлага хангасан Евроблокыг хоногт 1100 куб.метр үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэсэг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэг олгох, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх чиглэлээр жил бүр төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлдэг ба 2023 онд ISO 45001:2018, ISO 14001:2015, ISO 9001:2015 стандартуудыг нэвтрүүлсэн байна.

Ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээрх сургалт, зөвлөгөө, зааварчилгааг тогтмолжуулах, мэдээлэл дамжуулах, санал солилцох асуудлыг шуурхай зохион байгуулах хүрээнд гар утасны аппликейшн, QR код зэргийг тогтмол ашиглаж байна. Мөн ажлын байранд аюул, эрсдлийн үнэлгээ, үзлэг, хяналтыг тогтмол хийж, илэрсэн зөрчлийн талаарх шуурхай болон хугацаатай үүрэг өгч, сайжруулан ажиллаж байгаатай танилцав.

Цаашид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үнэдсний хорооны гишүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байр, үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах, санал солилцох болон туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28