Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломж хот хөдөөд ялгаатай

Barimt.mn
2024/11/19

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран "Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг орон нутагт ямар байна, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахад  үндэсний болон орон нутгийн түвшинд хэрхэн ажиллах талаар ярилцлаа.

Манай улсын нийт хүн амын 37.1 хувь нь хүүхдүүд байна. 2023 онд Статистикийн ерөнхий хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хийсэн өрхийн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжих боломж хот хөдөөд ялгаатай хэвээр байна.

Хөдөө гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Мөн дархлаажуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ ч хот, хөдөөд ялгаатай. Төвийн бүс болон Улаанбаатар хотод дархлаажуулалт өндөр байхад Баян-Өлгий аймагт хүүхдийн дархлаажуулалт тааруу байгаа үзүүлэлт гарчээ.

Иймд тэгш бус байдлыг арилгах, хот,  хөдөөгийн хүүхдэд ээлтэй болгох, хүүхэдтэй холбоотой төсөв төлөвлөлтийг сайжруулах, нийгмийн салбар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28