ЖДҮГ-аас 10 хэвлэлд 1.7 тэрбум төгрөг тараажээ

Barimt.mn
2024/10/28

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс бодлогын түвшинд анхаарч, агентлаг байгуулж, сан бүрдүүлсэн. Гэвч ЖДҮ-ийг дэмжих сан улстөрийн элдэв бүлэглэлийн ашиг сонирхлын “саалийн үнээ” болсоор ирлээ.

Өнөөдөр сошиалд олны шүүмжлэлийг дагуулж буй нэг мэдээг та бүхэндээ хүргэе. Энэ бол Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газрын дарга Я.Эрдэнэсайхан 1.7 тэрбум төгрөгийг “Шууд гэрээ” гэгчээр халхлан нэр бүхий 10 сонин, сайтад тараасан үйлдэл. Уг мөнгийг 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө буюу 2024 оны тавдугаар сард нэр бүхий 10 хэвлэл рүү шилжүүлжээ. Ингэж шууд гэрээ байгуулах болсон шалтгаанаа, "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг доорх байдлаар баталж, санхүүжилтийг шууд олгохоор болсон гэжээ.


Хачирхалтай нь дээрх 10 хэвлэлийн 4 нь сая орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймагт нэр дэвшиж ялсан Х.Мандахбаярынх. Тэр шууд гэрээгээр 680 сая төгрөг өвөртөлжээ.  Хаус хороолол барина хэмээн иргэдийн мөнгийг авчихаад одоо хэр нь бариагүй, нүүрсний хулгайн хэрэгт хүртэл нэр нь орооцолдсон Х.Мандахбаяр үнэхээр урт гартай нэгэн аж.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн найз гэгддэг энэ хүнд хариуцлага тооцох хууль хяналтын байгууллага гэж байхгүй бололтой. Ер нь 1.7 тэрбум төгрөгийг 10 хэвлэлд тараасан үйлдлийг сайтар ухвал их л олон улстөрчийн булхай гарч ирэх магадлалтай. УИХ-ын дарга энэ асуудалд ямар нэг тайлбар хэлэх үү?

ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы хувьд 2022 оны нэгдүгээр сард тус сангийн захирлаар томилогдсон. Тэгвэл тэрээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө илтэд ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдын даалгавраар ажиллаж, их хэмжээний санхүүжилтийг ямар ч шалгуур, шаардлага, гүйцэтгэлгүйгээр ААН-үүдэд хуваарилсан нь өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 6 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 7 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18