Баянгол дүүрэгт 2.71 га газрыг нийтийн эдэлбэр болгоно

Barimt.mn
2024/09/18

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашуудыг чөлөөлсөн. Уг чөлөөлөлт хийгдсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг судалж, Нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан.

Тэгвэл энэхүү өөрчлөлтөөр Баянгол дүүргийн 16 байршлын 2.71 га газар, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүрэгт 4 байршлын 2.06 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авахаар боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “…Нийтийн эдэлбэрт бүртгэж баталгаажуулсан газруудыг буцаан олгосон явдал мэр сэр гарсан. Энд зөвхөн нийтийн эзэмшлийн авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргээр тохижуулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй. Хаана чөлөөлөгдсөн газар байна, тэнд оршин сууж буй иргэдийн хяналтыг сайн сонсох хэрэгтэй. Чөлөөлөгдсөн байршлуудыг харахаар дандаа хотхон хорооллын оршин суугчид болон СӨХ-д хяналтаа тавих боломжтой газрууд байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороон дахь 71 дүгээр байрны урд талын газрыг нийтийн эдэлбэр газарт авахаар болж байгаа. Энэ газрыг зориулалтын дагуу буюу цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайгаас өөрөөр ашиглуулахгүй байх маш сайн хяналтыг иргэд өөрсдөө хийж чадна. Бүрд 39 байрны СӨХ-ны урд талын газар ч мөн адил. Тиймээс газрын алба иргэдээс энэ чиглэлийн дэмжлэгийг авч, хамтын ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэв. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн газрын алба дотоод бүртгэл, хяналтын системдээ нийтийн эдэлбэрт бүртгэж авсан газрыг зориулалтын бусаар ашиглах боломжгүй байдлаар оруулахыг зөвлөв. Энэхүү асуудлыг мөн НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар хэлэлцэн батална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28