ТЗҮЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ Ч СУРГАЛТ ЯВУУЛЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮҮ?

Barimt.mn
2024/09/12

Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар үйлчлэгчийн сургалт явуулна хэмээн "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийсэн ч тусгай зөвшөөрлийн хугацаа нь аль 2022 онд дууссан гэсэн мэдээлэл манай сайтад ирсэн.

Энэ талаар тус газрын Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасантай холбогдоход “Энхтөр хариу өгнө” гэсэн. Тиймээс чанарын менежмэнтийн ахлах мэргэжилтэн н.Энхтөрөөс тодруулахад, сургалт явуулах зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 28-нд дуусч 2023 оны 01 дүгээр сарын 05-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн гэсэн юм. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хамтарсан журам 2024 оны эхээр гарсан бөгөөд тусгай зөвшөөрөл олгохгүй, харин чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр батлуулахаар болжээ.

Дээрх тайлбараар бол Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар 2022 оноос хойш зөвшөөрлөө сунгуулаагүй, мөн сургалтын хөтөлбөрөө ч батлуулаагүй байгаа аж.

Тэгсэн хэрнээ яагаад сургалт явуулж дүрэм журам зөрчиж байгаа талаар албан ёсны тайлбар авахаар тус газрын дарга Ж.Тамиртай холбогдсон боловч “Энхтөр мэдээлэл өгнө” гэв.

Удирдлагууд нь мэргэжилтэн рүүгээ бухчихаад албан ёсны тайлбар өгөхгүй байгаа нь хэр зүй ёсны үйлдэл вэ?

Сургалт явуулж үнэмлэх олгоно гэдэг хэн хүссэний дурын ажил биш. Дүрэм журам хэрэгжих учиртай. Тиймээс ч хариуцлага шаардаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28