Нийслэл 1.5 их наяд төгрөгийн бонд арилжина

Barimt.mn
2024/06/19

Нийслэлийн ИТХ-ыхн ээлжит бус XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Үнэт цаасны хувьд нэг зуун мянга төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 сая ширхэг хүртэлх нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж үе шаттай арилжихаар төсөлд тусгасан юм. Мөн Алсын хараа-2050, Шинэ сэргэлийн бодлого болон нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 1 их наяд төгрөгийн 100 мянган төгрөг хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах төслийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж баталлаа. Нийслэл үнэт цаас арилжаалж төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээр дараах, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх юм. Үүнд:

  1. Эрчим хүч хуримтлуурын станцын ажил 296 тэрбум төгрөг
  2. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил 26.9 тэрбум төгрөг
  3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил 52.5 тэрбум төгрөг
  4. Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлыг 120.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
  5. Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.

Харин Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр барих, 32-ын тойрог орчмын баруун талын тохижилтын ажил хийх, Багахангай дүүргийн Хойд жигүүрийн халаалт болон хэрэглээний халуун усны шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, нийтийн зориулалттай цахилгаан шатны шинэчлэлтийн ажил болон бусад ажил, арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28