"Сонгогч" танаа гарын авлагыг өрх бүрт хүргэнэ

Barimt.mn
2024/06/14

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулагдаж, сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх юм байна. Баасан гарагт буюу сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах энэ өдөр бүх нийтээрээ амрах бөгөөд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Нэр дэвшигчдийн танилцуулга, хөрөнгө, орлого, нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.

Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын 2,238,360 иргэн санал өгнө. Үүнээс 26-35 насныхан 536,079, 18-25 насныхан 355,533, 36-45 насны 521,594, 46-55 насны 390,942, 56 ба түүнээс дээш насны 434,212 иргэн байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгогчдод саналын хуудсыг бөглөх, нууцлах заавар, өөрийн оршин суугаа хаяг дээр танихгүй хүн бүртгэгдсэн эсэхийг шалгах, тойрог, мандатын тоо зэрэг мэдээллийг багтаасан “СОНГОГЧ ТАНАА” гарын авлагыг хэвлэжээ. Уг товхимлыг хэсгийн хорооноос гэрт тань хүргэж өгөхөөс гадна гарын авлагын QR кодыг уншуулж AR технологиор дижитал контент хэлбэрээр үзэх боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28