Алтай, түрэг судлалын эрдэмтэд алтай судлалд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй гэдгийг онцлов

Barimt.mn
2024/04/25

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад оролцохоор БНТУ-аас ирсэн Алтай, түрэг судлалын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, энэ удаагийн чуулга уулзалтаар алтай хэл, язгуур,соёлын талаар олон шинэ чиглэл гарч байгаад талархаж байна. Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин Та  алтай судлалыг шинэ шатанд гаргахад амжилт гаргаж буйд  талархал илэрхийлье. Хоёр улсын археологийн хамтарсан судалгааны үр дүнд Хүлэгү хааны ордны талаар том нээлт хийж, монгол судлалыг шинэ шатанд гаргаж буй танд талархал илэрхийлж байна. 


Монголд археологийн олон судалгаагаар түрэгийн үеийн шинэ олдворууд гарч, энэ чиглэлд Туркийн эрдэмтэн, судлаачид ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцолье. Алтай хэмээх хэл, соёлоороо нэгдэж, үнэт зүйлд тулгуурласан шинжлэх ухаан, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах, улс орнуудын найрамдал, нөхөрлөл, эдийн засагт ч чухал ач холбогдолтой байх болно гэдэгт итгэдэг гэв. Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин, алтай судлалын эрдэмтдийг дахин нэг дор хуран чуулах боломж олгосон танд талархаж байна. Алтай нурууг дамнасан улс орнуудын эрдэмтэн, мэргэдийг эртний хаад урин залж, чуулдаг байсан түүх бий.

Энэ түүхийн жишгээр  орчин цагийн эрдэмтэн судлаачид Монгол Улсад чуулж байна. Манай нийгэмлэг алтайн ард түмнүүдийн тухай 11 удаагийн хурлыг зохион байгуулсан. Хурал бүрт Монголын үүх,түүхийг заавал оруулж, ярилцдаг. “Алтайн ард түмний соёл, зан заншил болон уламжлал” сэдэвт хурал нь Улаанбаатарт болсон гэдгийг Та мэднэ. Энэ жил Тайваны Тайпай Их сургуульд “Алтайн ард түмнүүдийн хувцас, үс” гэсэн сэдвээр чуулахаар бэлтгэж байна.  Алтай судлалд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй юм гэв хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05
Найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо 2026/08/05
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог дэмжих тухай хуулийн төслийг өргөн… 2026/07/22
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зор… 2026/07/22
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд 2026/07/03
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28