Цоохор ирвэсийн судалгаа хийжээ

0
2315

Монгол Улсын ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумдын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүс Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд орчин үеийн судалгааны технологи болох 100 автомат камер байршуулсан.

Цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох судалгааны I үе шат 2023 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 2 хүртэл хийгдэж, II дугаар үе шатыг 2023 оны зургаадугаар сарын 30-наас эхлүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү судалгааны үр дүнд тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцалыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татахад оршино.

Уг судалгаа нь өнгөрсөн жил Аж богдын нуруунд хийгдсэн бөгөөд дотоодын болон ОУ-ын төслийн зорилтот бус нутгуудаар хийгдэж байгаагаараа онцлог гэж Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.