О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчнийг хил дээр хянаж байна

0
668

Сармагчны цэцэг өвчний талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Сармагчны цэцэг өвчин 30 гаруй улсад бүртгэгдсэн учраас манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл бий. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн хил дээрх хяналтын байгууллагууд хяналтаа тавьж байна.

Уг өвчин илэрсэн бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэл байгаа. Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдчихсэн.

Шархны цэврүүн дотор вирус бий учраас цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй.

Шинж тэмдгийн тухайд:

Эхний 2-3 хоног халуурах

3, 4 дэх хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочих

Нүүр ам, биеийн  бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарч эхэлж байгаа.

Манай улсын хувьд ДЭМБ-тай өдөр тутамд мэдээлэл солилцож байгаа ба ДЭМБ-аас Сармагчны цэцэг өвчинтэй холбоотой удирдамж гаргасантай холбогдуулаад дотоодын удирдамж гаргаж байна” гэв.