Нийслэлийн 19 байршилд газар ашиглах, эзэмших эрхийн дуудлага худалдаа болно

0
179

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байршлуудад газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг. 2022 оны эхний дуудлага худалдаа гуравдугаар сарын 23-ны өдөр  болно. Энэ удаа нийслэлийн 19 байршилд дуудлага худалдаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/- д хандаж цахимаар оролцох юм байна. 

 Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ:

  • Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/
  • Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ.

Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс:      100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар

Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15.00 цаг хүртэл энгийн горимоор авна. 15.00 цаг 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой. Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 22-ны 15.00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна. 

НГЗБТ-ний дугаарБиржийн зарын кодДүүрэгЗориулалтГазрын хэмжээ /м²/Дуудлага худалдааны анхны үнэ, ₮Дэнчингийн үнэ, ₮
12.3.12022-9267Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол орчимХолбоо, мэдээлэл хүлээн авах станц64283,00828,301
22.3.52022-9268Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчимХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор2500067,000,0006,700,000
32.3.102022-9269Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчимАмины орон сууцны хотхон1000040,040,0004,004,000
42.3.112022-9270Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчимМод үржүүлгийн газар200004,400,000440,000
52.3.242022-9271Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эх орчимХолбоо, мэдээлэл хүлээн авах станц100442,20044,220
62.3.252022-9272Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчимХолбоо, мэдээлэл хүлээн авах станц100880,90088,090
72.3.332022-9273Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчимХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор100002,200,000220,000
82.3.342022-9274Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчимФермер2000053,000,0005,300,000
92.3.402022-9275Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчимМод үржүүлгийн газар1500033,600,0003,360,000
102.3.422022-9276Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчимХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор1000026,500,0002,650,000
112.3.522022-9277Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн орчимХолбоо, мэдээлэл хүлээн авах станц225496,35049,635
122.3.562022-9278Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт орчимХолбоо, мэдээлэл хүлээн авах станц64283,00828,301
132.3.622022-9279Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талдҮйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар1000045,120,0004,512,000
142.3.652022-9283Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талдХудалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор7000129,804,80012,980,480
152.3.672022-9284Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагууАж, ахуйн250011,550,0001,155,000
162.3.682022-9285Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагууАж, ахуйн800036,960,0003,696,000
172.3.872022-9286Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд нуурын зүүн урд талдХудалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор50006,000,000600,000
182.3.892022-9287Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд Тэс фетролиум ШТС-ын хойд талдХудалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор20002,400,000240,000
192.3.90#2022-9289Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд талд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын баруун талдҮйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар3000014,400,0001,440,000
НИЙТ ДҮН175,053475,360,26647,536,027