МХЕГ: 1.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх махны эзэн олдохгүй байна

0
745

Эмээлтийн махны асуудлаар төрийн байгууллагууд тайлбар хийв.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж: Олон нийтэд асуудал дагуулаад байгаа Эм Ди Си Пи ХХК-д зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зөрчлийн хэрэг нь прокурорын хяналтад явж байна. Эрүүгийн хэрэг нь ХКҮ компани 234 тонн орчим мах буюу үнэлбэл 1.6 тэрбум төгрөгийн махыг манай мах биш манай хаяг шошго, нэр усыг хууль бусаар ашигласан байна гэдэг гомдлыг СХД-ийн цагдаад өгсөн. Энэ асуудалд эзэн холбогдогч олдохгүй байгаа. МХЕГ-ын байцаагчид ажиллаад энэ зөрчлөөр нь мөн цагдаагийн газарт өгсөн байна.

Мах чанасан асуудалд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Асуудал гарсан бол лабораторид шинжлүүлэх ёстой. Прокурорын хяналтад үйлдвэрт лац тавьсан байхад прокурорын зөвшөөрөлгүйгээр лацыг хөндөх ёсгүй. Энэ бол зөрчил гэдгийг хэлмээр байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: БНХАУ-ын гаалийн байгууллага манай улсын 60 ААН-д зөвшөөрөл олгосон. Үүнээс адууны мах экспортлох эрхтэй 8, дулааны аргаар үхэр хонь ямаа төхөөрөх 10 ААН, экспортлох 15 ААН байгаа. Эдгээр ААН-үүдэд мал эмнэлгийн гарал үүсэл дээр үндэслэж экспортлох гэрчилгээ өгдөг. Зөрчил үүссэн ААН-үүд  мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, экспортын гэрчилгээ авахаар хандсан зүйл байхгүй. Яагаад гэвэл тэд экспортлох эрхгүй аж ахуй нэгжүүд юм.

Эх сурвалж: www.polit.mn