Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Barimt.mn
2026/11/13

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2026.11.13) Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр улс 76 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, түүхэн уламжлал, харилцан хүндэтгэл, итгэлцлийн үндсэн дээр иж бүрэн түншлэлийг бий болгосон, Польш Улсыг манай чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг УИХ-ын дэд дарга онцоллоо. Тэрбээр, Польш Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг эрт үеэс хүлээн зөвшөөрч, олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг дэмжиж ирсэнд талархдаг гээд, өнгөрсөн намар тус улсад айлчлах үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Польшийн талын нөхцөлт зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг өндрөөр үнэлж байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг дараа долоо хоногт соёрхон батлахаар болсныг уулзалтын үеэр тодотгосон юм.

2026-11-13 13.49.36.jpg

Польш Улсын Сеймийн дэд маршал, хатагтай Дорота Ниэджиэла хууль тогтоох байгууллагуудын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа ихээхэн үр дүнтэйг онцлохын сацуу хоёр улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжиж, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийг туулсан түүх, замналаараа ижил төстэйг тэмдэглэв.

Монгол Улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд салбар бүрийн онцлог чиглэлээр мэргэшсэн төлөөлөл явааг танилцуулаад, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхийг дэмжихээ илэрхийллээ. Түүнчлэн Нөхцөлт зээлийн гэрээг соёрхон батлах талаар мэдээлэл өгсөнд талархав.

2026-11-13 13.49.12.jpg

Талууд Монгол, Польшийн Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлж, Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуйн салбар, ялангуяа мал эмнэлгийн чиглэлд хамтрах боломжийг хөндөж, санал солилцлоо.

2026-11-13 13.50.13.jpg2026-11-13 13.48.54.jpg2026-11-13 13.49.08.jpg

Уулзалтад Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, Х.Жангабыл, Польш Улсын Сеймийн гишүүн Мариа Коц, Уршула Паславска, Иоланта Жиэмба Гжик нар болон холбогдох албаны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун 23 цагийн өмнө
УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэх… 2026/11/21
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хороо… 2026/11/20
Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усн… 2026/11/20
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарг… 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр 2026/11/18
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл би… 2026/11/17
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна 2026/11/17
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 2026/11/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл би… 2026/11/17
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох асуудл… 2026/11/17
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэм… 2026/11/16
УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа 2026/11/16
Л.Энх-Амгалан: 2027 онд 6, 7-р ангийн 140 мянган сурагчийг “Үдийн хоол… 2026/11/16
УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, … 2026/11/13
Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүт… 2026/11/13
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… 2026/11/12
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … 2026/11/12