Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Barimt.mn
2024/09/07

Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай.

“Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай юм. Эхний ээлжид "Хуримтлалын сан"-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахаар төлөвлөж байна.

Өнөөдөр Монголбанк, Монголын Ипотекийн корпорац, Арилжааны банкнуудын төлөөлөлтэй уулзаж "Хуримтлалын сан"-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцлаа.

Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхаргаа нэмэгдүүлэх нь бидний зорилго.

2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлд 128.7 мянган өрх хамрагдаж 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ. Энэ нь жилд дунджаар 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг. 2023 онд нийслэлд 6 хувийн зээлээр 8889 иргэнд 932 тэрбум төгрөгийн, 2024 оны 7 дугаар сарын байдлаар 8188 иргэнд 946 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин орон нутагт 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл орон нутгийн 7368 иргэнд 647 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоод байна.

Энэ оны 7 дугаар сарын байдлаар 6 хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний, 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна.

Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулахаар ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25