“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа

Barimt.mn
2025/04/08

“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа “Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, энэ сард, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ.

Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам жүжгээ дахин хүргэх юм.

“1984” постдрамын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтнолын ордонд тоглоно. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчид оролцон тоглох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25