Сум бүрт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

Barimt.mn
2024/11/19

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь  шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.

Өнөөдөр хүүхэд хамгааллын асуудал тулгамдсан хэвээр байгаа. Нэг тоо дурдахад, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг 2022 онд 369, 2023 онд 452, 2024 онд 198 хүүхдэд үзүүлжээ. 

 Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд өнгөрсөн оны аравдугаар сард "Гэрэлт нар" хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээний төв байгуулсан. Тус төв энэ оны аравдугаар сарын байдлаар бэлгийн хүчирхийллийн хохирогч 34, хүн худалдаалах гэмт хэргийн зургаан хохирогчид үйлчилгээ үзүүлсэн байна.

2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран баталсан "Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын аргачлал, норматив"-д бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх дундаж хоногийг 182 хоног гэж тогтоосон. Тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ 6 сараас 1.7 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг юм.

Манай улс 2016 онд анх удаа Хүүхэд хамгааллын тухай хуультай болж 2023 онд шинэчлэн найруулж баталсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж байна.

2025 оны 01 дүгээр сарын 01-нээс  “Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгаалал”-ын үйлчилгээг үзүүлэхээр сум бүрт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана. Нийт 927 байцаагч байх юм. Мөн Зөрчлийн хуульд зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд арга хэмжээ авах Хүүхдийн эрхийн байцаагч ажиллана. 16 мянган хүүхэд тутамд нэг байцаагч байхаар төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25