Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар зөвшөөрөлгүй ч сургалт явуулж хууль зөрчсөн үү?

Barimt.mn
2024/09/05

“Эрдэнэт” үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах хүсэлтээ өгсөн боловч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын сургалтад хамрагдаж үнэмлэх авчрахыг шаардсан. Гэтэл нөгөө газар нь сургалт явуулах зөвшөөрөлгүй юм байна хэмээн нэгэн иргэн манай сайтад хандлаа.

Эх сурвалжийн хэлснээр Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар үйлчлэгчийн сургалт явуулна хэмээн "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийжээ. Гэрээний үнийн дүн ч чамгүй их мөнгө сонсогдов. Хамгийн ноцтой нь тус газар нь сургалт явуулах зөвшөөрөлгүй. Аливаа байгууллага мэргэжлийн болон тусгай, мэргэшлийн сургалтуудыг явуулахдаа Боловсролын яамнаас зөвшөөрөл авах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд зохих шалгууруудыг хангаж байж зөвшөөрөл авсны үндсэн дээр сургалт явуулна. Гэтэл Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын зөвшөөрлийн хугацаа 2021 онд дуусч, дахин сунгуулаагүй гэнэ. Тэгсэн атлаа “Эрдэнэт” үйлдвэрт үйлчлэгчээр ажиллах хүмүүсийг "сургалтад хамруулсан" нэрээр үнэмлэх тарааж буй нь хэтэрсэн үйлдэл бус уу. Нэг удаад 5-10 хүн бүрдэхээр тус газрын Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан, чанарын менежмэнтийн ахлах мэргэжилтэн н.Энхтөр нар очиж сургалт явуулдаг гэнэ. Үүнээс гадна хөдөө орон нутгуудад ч сургалт хийдэг, албан томилолт авч явдаг аж. Байгууллага нь сургалт явуулах зөвшөөрөлгүй, томилолтыг ч зориулалт бусаар зарцуулдаг гэсэн үг. Бас нэг ноцтой зүйл нь, сургалтын төлбөрийг хувийн дансаараа авдаг гэх...

Иймээс Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Ж.Тамир, Захиргааны хэлтсийн дарга Д.Уртнасан нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн иймэрхүү үйлдлийг шалган тогтоож, хэрэв буруутай бол хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16