Жүжигчин У.Цогтбаярт 7 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

0
1224

“Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаярт өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долоо хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж түүний эхнэр З.Х-ийн гомдлын дагуу У.Цогтбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ цээртэй үгээр доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, 00-ын өрөөний хаалгаа эвдэж танхайрсан.

Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр согтууран тагтан дээрээ гарч амиа хорлоно гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, модоор цонхоо хагалсан, хадам ээжийгээ цээртэй үгээр доромжлон танхайрсан гэх үндэслэлээр түүнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, долоо хоногийн баривчлах шийтгэл оногдууллаа хэмээн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.