Х.Номуун Монгол Улсын рекордыг шинэчилжээ

0
3800

Г.Mөнхбаяр багштай GAN Sports Center-ийн тамирчин Х.Номуун Сингапур улсад зохиогдож буй “World Para Swimming-World Series 2023” тэмцээний эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн S6 ангиллын урьдчилсан шатанд 7:59.15 амжилттайгаар финалын шатанд шалгарчээ. 

Тэрбээр финалын шатанд 7:37.50 амжилттайгаар Монгол Улсын рекордын шинэчлэн тогтоож, эмэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд VIII байр, S6 ангилалд II байр эзэлж анхны олон улсын тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.