Б.Батцэцэг: Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр өөр улс руу явуулсан

0
2345

Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүсч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт тавиад буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. 

Энэ асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр  “Иргэнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу хаашаа явсан талаарх мэдээллийг нь өгөх боломжгүй нууцалсан. Монгол Улс дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй. Тухайн иргэний тухайд хүмүүнлэг гэрээ конвенц зөрчсөн үйлдэл байхгүй. Шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байгаад өнөөдөр буцаасан. Өөр улс руу явах хүсэлтийг нь харгалзаад НҮБ-ын харьяа байгууллага руу хандсан. Мэдээж ОХУ болон Казахстан руу буцаагүй” гэв.