Хүүхэддээ зориулалтын суудал сонгохдоо юуг анхаарах вэ
Нийтэлсэн: 3 өдрийн өмнө

Герман улсад “Хүүхдийг автомашины хойд суудал дээр, өвөр дээрээ авч явсан ч  заавал машины зориулалтын сандал дээр суулгаж, бүс бүслэх  явах ёстой” хэмээн эцэг эхэд нь торгууль оноодог юм байна. АНУ-д л гэхэд хүүхэд эцэг эхийг буруугаас болж гэмтвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хуультай. Гэтэл манай замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хүүхдээ арын суудал дээр зориулалтын сандал дээр суулгах нь битгий хэл урд талын суудал дээр тоглуулж наадуулаад  авч явдаг нь энгийн үзэгдэл болсон гэхэд болно. Харин маргаашнаас энэ байдлыг таслан зогсоох нь.  Зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг байх. Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртай. Хүүхдийн машины суудал манай улсын зах зээл дээр шинэ, хуучнаасаа хамаараад 50-400 мянган төгрөгний үнэтэй байна. Тиймээс хүүхдэдээ зориулан хамгаалалтын суудал авах гэж буй эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.


Таны бяцхан үрд хамгаалалтын суудал нь багадсаныг хэрхэн мэдэх вэ?

Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гараад,  эсвэл доод бүслүүр хүүхдийн мөрний доороос эхлээд байвал /хамгаалалтыг бүс түүний мөрний дээд хэсгээс эхлэж байвал зөв/ энэ нь таны хүүхдэд өөр хамгаалалтын суудал хэрэгтэй болсныг илтгэнэ. Харин “0+” болон олон үүрэгтэй загварын суудлыг хэрэглэх тохиолдолд зорчих чигийн эсрэг байрлуулж явахад бүс нь мөрний жаахан дороос эхлэх ёстойг мэдэж байвал зүгээр.

Хэрхэн бэхлэх вэ?

Автомашинд аюулгүйн суудлыг бэхлэх хоёр арга байдаг. Манайд голдуу автомашины аюулгүйн бүсээр тогтоодог. Зааврын дагуу бэхлэхгүй бол хамгаалах суудал үүргээ гүйцэтгэх нь битгий хэл, таны бүхээг дотор “нисч” ч болно.  Мэргэжилтнүүд хамгаалалтын суудлыг машины зөвхөн баруун, ард суурилуулахыг зөвлөж байна. Статистик судалгаагаар энэ нь  зам тээврийн ослын үед хамгийн эрсдэл багатай хэсэгт тооцогддог байна.


Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Barimt.mn хариуцлага хүлээхгүй болно. Barimt.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл