Монгол хэлний алдаа шалгах программ бүтээжээ
Нийтэлсэн: 1 жил өмнө
Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуулийн Компьютер Хэл Шинжлэлийн Судалгааны Төвөөс MicroSoft Word 2007 програмд зориулсан монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програмын бета хувилбар гарчээ.
Суулгахдаа уг холбоосоос програмыг ТАТАЖ суулгац файлыг ажиллуулна.
 
Програмыг суулгахын өмнө таны компьютерт MSInstaller 3.1, DotNET 3.5 ᠋програмууд суусан байх шаардлагатай. Хэрэв эдгээр програм суугаагүй бол алдаа шалгуур програмын суулгац өөрөө интернетээс татаж суулгана.
Анхаар: Програмыг суулгаж байх үедээ Word 2007 програмыг ажиллуулахгүй байх шаардлагатай. Ашиглах заавар Програм суулгасны дараа MS Word 2007 програмыг нээнэ. Нээх үед ᠋алдаа шалгуурыг MS Word 2007-д ажиллуулах эрх хүссэн цонх гарч ирэх бөгөөд “Yes” товчийг дарж ажиллуулна. Хэрэв програм амжилттай суусан бол дараа MS Word 2007 програмыг нээхэд “Алдаа шалгуур” гэсэн цэс нэмэгдсэн байна.
 
Үгийн алдаа шалгах
“Алдаа шалгуур” цэсэд дараах хоёр сонголтоор үгийн алдааг шалгана
“Нэг бүрчлэн шалгах” товчийг дархад шалгах цонх гарч ирэх бөгөөд алдаатай үгийг нэг бүрчлэн засна.
“Бүгдийг шалгах” товчийг дарахад ямар нэгэн цонх гарч ирэхгүй бөгөөд алдаатай үгнүүдийн доогуур улаан зураасаар тэмдэглэх ба санал болгож буй үгийг харахын тулд тухайн үгэн дээрээ хулганын баруун товчийг дарна.
Програмтай холбоотой санал хүсэлтээ crlp@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Таны санал програмын цаашдын хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой байна.

 


Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Barimt.mn хариуцлага хүлээхгүй болно. Barimt.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл