“Хунгууд” Манчестер Юнайтедыг 4 дараалан буулгаж авлаа
Нийтэлсэн: 5 өдрийн өмнө

Английн премьерлигийн дөрөвдүгээр тойргийн сүүлийн тоглолт Свонси Сити болон Манчестер Юнайтед багуудын хооронд өрнөлөө. Уэйлс дэх Либерти цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод “Хунгууд” “Улаан чөтгөр”-үүдийг 2:1-ийн харьцаагаар буулгаж авсан юм. Тоглолтын эхний гоолыг 48 дахь минутад Юнайтедын Хуан Мата хийсэн. Гэсэн ч талбайн эзэд 61 болон 65 дахь минутад дараалан гоолдсоноор Юнайтедыг хожсон байна. Эхний гоолыг Андре Айюү мөргөсөн бол хоёр дахийг нь Бафитини Гомес хийжээ.

 

Ингэснээр Хунгууд талбай дээрээ Юнайтедыг 2:1-ээр илүүрхсэн. Уэйлсийн баг ийнхүү сүүлийн дөрвөн тоглолтод дараалан Юнайтедыг 2:1-ээр буулган авч байна.


Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Barimt.mn хариуцлага хүлээхгүй болно. Barimt.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл