Ажлын байрны зар
Нийтэлсэн: 1 жил өмнө

Бүгд Найрамдах Солонгос улсын Эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны сангийн “EDCF MON-8: Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах” төслийн эрх бүхий хорооноос уг төслийн шаардлагад нийцэх санхүү, захиргааны ажилтны ажлын байрыг зарлаж байна.

Санхүү, захиргааны ажилтан нь төслийн зохицуулагчийн шууд удирдлага дор ЭМЯ, СЯ-ны холбогдох газар, гэрээт байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах ажил үүргийг хариуцаж ажиллана:

  • Төслийн төсвийн задаргаа, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Зарцуулалт, өдөр тутмын шилжүүлэг, санхүүгийн бүртгэлийг хөтлөнө.
  • Бэлэн мөнгөний хэмжээ, хадгалалт, зарцуулалтад хяналт тавина.
  • Ханган нийлүүлэгчийн данс тооцоо, нэхэмжлэлийн процедурыг хариуцна.
  • Орлого, зарлагын тооцоог системчлэн мэдээллийн сан үүсгэж ажиллана.
  • Чекийн гүйлгээ, зээлийн карт, төлбөрийн аюулгүй байдлыг хангана.
  • Шилжүүлэг тус бүрийг компьютерийн тооцооллын системд оруулна.
  • Төслийн зарцуулалтын сар бүрийн баланс гаргах ажлыг хариуцна.
  • Төслийн улирал бүрийн санхүүгийн тайлан, өөрчлөлтийг боловсруулна.
  • Жил тутмын аудитын ажилд туслаж шаардагдах материалаар хангана.
  • Нягтлан бодох, бүртгэлийн компьютерт суурилсан системийг бий болгон санхүүгийн баримт бичгийн багц, жагсаалтыг гаргаж ажиллана.
  • Төслийн унаа, оффисын эд хөрөнгө, үйл ажиллагааны ашиглалтын зардал, (ус, цахилгаан, холбоо харилцаа, утас, факс, интернэт) төлбөр тооцооны асуудлыг зохицуулна.

Шаардагдах мэргэжил, туршлага

  1. Санхүү, нягтлан бодохын мэргэжлээр мастерийн зэрэгтэй, эсвэл олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн дээд сургууль төгссөн байх. Мэргэшсэн нягтлан бодогч байвал илүү сайн.
  2. Эрүүл мэндийн болон бусад төсөл дээр санхүүгийн ажилтнаар наад зах нь 6 жил ажилласан туршлагатай байх.
  3. Засгийн газрын болон олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дууссан төслийн тоо 3-аас дээш байх, төслийн хэрэгжилтийн үр дүн нь захиалагчийн тодорхойлолтоор баталгаажсан байх.
  4. Санхүүгийн багц програм хангамж ашиглах чадвартай, мэдээллийн сан ба ажлын хүснэгт үүсгэж санхүүгийн тооцоо, боловсруулалт хийх талаар мэргэшсэн, вебэд суурилсан санхүүгийн удирдлагын систем дээр ажиллаж ирсэн туршлагатай байх.
  5. Ашиг сонирхлын зөрчилгүй, багаар ажиллах чадвартай байх.
  6. Англи хэлний бичгийн болон ярианы сайн мэдлэгтэй байх.

Өргөдөл гаргагч дараах материалыг англи, монгол хэл дээр бичиж ирүүлнэ:

  1. Нүүр захидал (Cover letter)
  2. Хувийн анкет (CV)
  3. Төгссөн сургуулийн дипломын хуулбар
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  5. Англи хэлний мэдлэгийг тодорхойлох материалын хуулбар (Англи хэлний чиглэлээр төгссөн сургуулийн дипломын хуулбар болон сертификатын хуулбар)
  6. Ажил байдлын тодорхойлолт (өмнө болон одоо ажиллаж буй байгууллагын удирдах албан тушаалтан 2 хүнээс авсан байх)
  7. Цээж зураг (3x4 хэмжээтэй) нэг хувь

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2013 оны 5-р сарын 24-ний өдрийн 11:00 цаг

ЭМЯ-ны 407 тоот өрөө, Засгийн газрын 8-р байр, Улаанбаатар хот,

Өргөдөл хүлээн авах хүний нэр: Б.Мөнхцэцэг Утас: 51-263941


Мэдээг түгээх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Barimt.mn хариуцлага хүлээхгүй болно. Barimt.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэглэгчийн нэр:

Нийт сэтгэгдэл: 0
Cүүлийн сэтгэгдэл