Улсын Дээд шүүх Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчдийн өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан. Уг гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн юм.

Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here