Монголбанк Шилэн дансыг хөтлөхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, “Монгол банк”-ны Тамгын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа саяхан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан тоот хүргүүлсэн байна. Уг албан бичигт “Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны тухай Сангийн яамнаас Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Монгол банкийг 2015 оны мэдээллээ нөхөн оруулах, 2016 оны мэдээллээ тухай бүрт нь оруулахыг шаардсан байна.  Шилэн дансны тухай хуулийн зорилтыг улс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлсон болно. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан хамаарахаар заажээ. Монгол банкийг “Төрийн өмчит хуулийн этгээд” гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэнэ.  Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна……” гэжээ.

12592268_1590695094581925_5917295214373780708_n

Тэгэхээр Монголбанкны удирдлагуудад УИХ-аас батлан хэрэгжүүлж байгаа хууль хамаагүй бололтой. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим бүр ч хэрэггүй юм байна.

Байсгээд л гадаадад тансаглаж байгаа зураг нь нийтэд цацагдаж, шүүмжлэлийн бай болдог Монголбанкны захирал Г.Золжаргалаас “Яагаад” гэсэн асуултад хариулт  авахыг олон нийт хүлээж байгаа нь лавтай. Тансаглалаа нуух гэсэн арга уу эсвэл хуулийг уландаа гишгэсэн авир уу?