Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 200 оронд халдвар бүртгэгдээд байна. АНУ, Итали, Испанид халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд олон орон хөл хорио тогтоож буй. Манай улсын хувьд өчигдөр тав дахь удаагийн эрсдлийн үнэлгээг хийж, халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлжээ.

Өнгөрсөн хугацаанд нийт шинж тэмдгийн илрэлтэй 3500 хүнийг тусгаарласан бөгөөд өнөөдрийн байдлаар 2126 иргэн ажиглалтад байна.

Сүүлийн нэг хоногт Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарлагдсан бөгөөд хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлажээ. Энэ хоёр иргэний нэг нь Монгол, Тайланд, Макао, Камбож, Турк, Москвагаар дамжиж явсан иргэн бөгөөд 37.2 хэмийн халуунтай, хоолой өвдсөн зовуурьтайгаар тусгаарлагдсан байна. Мөн Замын-Үүд боомтоор ирсэн 34 иргэнийг тусгаарлажээ.

Тусгаарлах байруудад нийт 309 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 18-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 221 хүнээс коронавирусийн халдвартай нэг иргэн бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 нь гадны улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн, нэг нь халдвартай гадаадын иргэн байгаа юм. Нэг өдөрт коронавирусийн халдвартай нэг хүний эмчилгээнд хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлж, 800 мянган төгрөг зарцуулж байна гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here