Цэргийн 032 ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Нийт зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар 91997268 утсанд холбогдож, тодорхой мэдээлэл авах боломжтой ажээ.

Орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон. Зүрхний гажгаас бүрэн сэргийлэхүйц урьдчилан сэргийлэх арга гэж хараахан бий болоогүй. Гэхдээ зүрхний системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга барил  гэж бий. Тухайлбал 40-өөс дээш насныхан өөрсдийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч багаар бодож жилдээ ганц удаа ч болов зүрхний бичлэг хийлгэж байх ёстой гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here