Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан. Мөн Засгийн газраас олон нийтийг хамарсан золголтын арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн билээ. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор автомашин, төмөр зам, агаарын тээврийн зарим боомтын хөдөлгөөнийг зогсоосон.

Түүнчлэн Цагаан сарын битүүн, шинийн 1-3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Нийт зорчигчдын 90 гаруй хувь нь өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээр зорчдог учраас автозамын хөдөлгөөнийг хаах эсэхийг өнөөдөр болох Улсын Онцгой Комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэх юм.

Харин хот доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Зарим аймаг автозамын хөдөлгөөнөө хязгаарлах захирамж гаргасан ч үүний хэрэгжиж эхлэх хугацааг битүүний өдөр гэж заасан учраас өнөөдөр Улсын Онцгой Комисс хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргавал аймгуудын захирамж хүчинтэй үргэлжилнэ. Хэрэв үгүй бол цуцлагдах аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here