Өчигдөр 21.00 цагийн үеэс эхлэн олон нийтийн сүлжээгээр “Хөвсгөлд нэг хүн коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан. Онц байдал тогтоосон тул хоол хүнсээ базаах хэрэгтэй” гэх агуулга бүхий дуут мэссеж тарсан. Уг мессэж нь худал ташаа болохыг холбогдох байгууллагууд мэдэгдлээ.

2020 оны 2 дугаар сарын 12-ны байдлаар манай улсад Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар бүртгэгдээгүй. Сэжигтэй тохиолдол илрэх бүрт хяналтад авч, тусгаарлан шинжилгээ тандалт хийж байгаа.

Гэтэл зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй тохиолдол цөөнгүй байна. Жишээ дурдахад, өнгөрөгч 7 хоногт короновирусын халдвар илэрсэн гэж ташаа мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу 2 сая төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон. Тэгвэл энэ удаа худал дуут мессэж тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here