Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн онцгой комиссоос баар, караокены үйл ажиллагааг зогсоох, бүх үйлчилгээний байгууллага халуун хэмжигч ашиглах  шийдвэр гаргалаа.

Орхон аймгийн хэмжээнд нийт архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 453 ААН, үйлчилгээний газар байна. Үүнээс 8 нэрийн дэлгүүр 269, бөөний төв 15, мини маркет 30, супер маркет 9, баар, кафе чиглэлээр нийт 130 байгууллага үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрийн онцгой комиссын хурлаар дээрх тусгай зөвшөөрөл бүхий БАР, КАРАОКЕ-н үйл ажиллагааг хөл хорионы хугацаанд хаах, дэргүүр супермаркетууд согтууруулах ундаагаар 18 цагаас хойш үйлчлэхгүй байхаар шийвэрлэжээ. Уг шийдвэр  захирамжийг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна.

 Мѳн зах худалдааны тѳвүүдийг хэсэгчлэн хааж ариутгал цэвэрлэгээ хийх, амны хаалтгүй иргэдэд бүх шатны байгууллага үйлчлэхгүй байх, байгууллагуудын ажилтан албан хаагч, үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, цаашид эрсдэл үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах сургалт зохион байгуулах,тусгаарлах эмнэлэг байгууламжийн бэлэн байдлыг яаралтай хангахаар болжээ.